Ш.Алтантуяагийн гэр бүл Малайзын шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эсэргүүцэн ахин давж заалдаж байна

Ш.Алтантуяагийн гэр бүл Малайзын шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эсэргүүцэн ахин давж заалдаж байна

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөж, цогцсыг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн хэрэг Малайзад 2006 онд гарсан. Тус хэргийн захиалагчаар Малайзын Ерөнхий сайд асан Багиндаг буруутгасан бол Азила, Сирул гэх хүмүүст 2009 онд цаазаар авах ял оноосон байдаг.

Харин өнгөрөгч арванхоёрдугаар сарын 16 /2022.12.16/-ны өдөр Малайзын шүүх Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлийн таван гишүүнд 1.5 сая сингапур доллар буюу 3,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан.

Тэгвэл Ш.Алтантуяагийн гэр бүл тус шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эсэргүүцэн энэ оны нэгдүгээр сарын 16-нд /2023.01.16/ давж заалдах хүсэлтээ гаргасан байна. Малайзын шүүгч нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн 25 мянган ринггиттэй тэнцэх хэмжээний төлбөр болон шүүхийн зардлыг бүрэн барагдуулах хүртэл шүүхийн нийт дүнгийн таван хувиар алданги тооцож байгаа аж. 

Тэгвэл Ш.Алтантуяагийн гэр бүлийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн Лхагва /2023.04.19/ гарагт болж, шүүх хуралдааны тэмдэглэлтэй холбоотой асуудлаар шүүх хурлыг хойшлуулж зургадугаар сарын 13-нд /2023.06.13/ шүүх хуралдааны өөр товыг гаргасан байна.

Мөн энэ оны нэгдүгээр сарын 12-нд /2023.01.12/ Малайзын Засгийн газар болон Абдул Разак нар Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах хүсэлтээ өгөөд байсан. Абдул Разак болон Засгийн газрын давж заалдах гомдлыг мөн өдөр /2023.06.13/ хянан шийдвэрлэхээр тогтсон байна.

Ташрамд өгүүлэхэд, Ш.Алтантуяагийн гэр бүл анх 2007 оны зургадугаар сарын 4-нд /2007.06.04/ гаргасан гомдолдоо “Ш.Алтантуяа агсны үхлийн улмаас сэтгэцийн цочрол, сэтгэл зүйн гэмтэл учирсан гэж үзэн нөхөн төлбөр төлүүлэх”-ийг хүсэж байжээ.