Хартум хотод ширүүн тулаан үргэлжилсээр байгаа тул хэд хэдэн улс дипломат ажилтнуудаа татан авч ЭСЯ-д хаалгаа барьж байна

Хартум хотод ширүүн тулаан үргэлжилсээр байгаа тул хэд хэдэн улс дипломат ажилтнуудаа татан авч ЭСЯ-д хаалгаа барьж байна

Суданы нийслэл Хартум хотод ширүүн тулаан үргэлжилсээр байгаа тул хэд хэдэн улс дипломат ажилтнууд болон иргэдээ нүүлгэн шилжүүлж буй талаар CNN агентлаг мэдээллээ.

Тухайлбал, АНУ, Их Британи ням гарагт /2023.04.24/ дипломат ажилтнуудаа тус улсаас гаргаж авснаа зарлав. Харин Франц, Герман, Итали, Испани зэрэг улсууд ням гарагаас эхлэн ажилчдаа нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Аюултай бүсээс иргэдээ гаргахдаа АНУ-ын эрх баригчид ням гарагийн өглөө "хурдан бөгөөд цэвэрхэн" ажиллагааны үр дүнд гурван Chinook нисдэг тэргээр 100 хүрэхгүй ажилчдаа тээвэрлэн гаргаж чадсан байна. Улмаар Хартум дахь АНУ-ын элчин сайдын яам хаагджээ. Мөн Их Британийн засгийн газар Их Британийн дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлийнхнийг нарийн төлөвлөсөн шуурхай ажиллагаагаар тус улсаас агаараар гаргаж чадсан байна. Түүнчлэн Францын дипломат ажилчдаа авах онгоцонд цөөн тооны гадаад иргэд сууж аюултай бүсээс гарсан талаар тус улсын төрийн тэргүүн мэдэгдлээ. Харин бусад улс иргэдээ аюултай бүсээс гаргах шуурхай ажлуудыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.