Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар 2024 оны өвлийн ачааллыг давна. Харин 2025 онд Өвөр Монголоос эрчим хүч импортолж магадгүй /ВИДЕО/

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбар 2024 оны өвлийн ачааллыг давна. Харин 2025 онд Өвөр Монголоос эрчим хүч импортолж магадгүй /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.28/ үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас Эрчим хүчний сайдад хандаж “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Хөгждөггүй байрандаа гацсан салбар бол Эрчим хүчний салбар байна. Өвлийн утаа бол Эрчим хүчний салбарын байж байгаа байдал нүүр царай гэсэн үг. Оросоос юм аа импортлоод байдаг. Өмнөговьд бэлэн юм нь байгаа ч станцаа барьж чаддаггүй. Өмнө говийн цахилгаан станц нүүрсээр галлан гэдэг. Нүүрсээр галладаг цахилгаан станц бол дэлхий дээр байхаа больсон. Гэтэл манайд байгаа цахилгаан станц байдаг. Дэлхийд санхүүжилт нь байхгүй болоод байхад ийм юм барина гэх энэ асуудлаа эргэж харах хэрэгтэй. Тендер хоёр удаа зарласан ч хүн ороогүй гэх. Улаанбаатар хотын дулааны асуудлыг яаж шийдэх юм. Сайжруулсан түлшний технологийн горим алдагдсан гэж байсан. Тэрийг яаж шийдэх юм.

Эрчим хүчний салбар 75 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Цаашдаа яаж алдагдлаа бууруулах вэ гэхээр Эрчим хүчний үнэ нэмэх гэж оруулж ирж байна. Гэтэл танай салбарын сэргээгдэх эрчим хүч буюу нар салхиар хангаж байгаа хэсэг нь 9,10 центийн хооронд байна. Нүүрсээр галладгаас 3,4 дахин үнэтэй гэж танай мэргэжилтэн хэлж байна. Сэргээгдэх эрчим хүчний технологи дэлхий даяар нэлээд хямдарсан шүү дээ.

Одоо бараг 2,4 центэд нийлүүлж байгаа учир эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болоод байгаа. Яагаад гэвэл тоног төхөөрөмж нь ч хямдарсан. Үр өгөөж чинь ч нэмэгдсэн. Гэтэл манайх хуулиараа өндөр хүн тогтоосон. Тэгсэн хэр нь эрчим хүчний салбарын компаниуд нь 80 тэрбумын ашигтай ажилласан байна. Би тэр компаниудыг буруутгаагүй. Үнийн тарифаа хэзээ эргэж харах юм бэ гэж л асуумаар байна. Цаг үетэйгээ хэзээ хамт алхах вэ. Яагаад дандаа хоцорч яваад байна. Эрчим хүчний дотоодын хэрэгцээг хэзээ яаж бүрэн хангах вэ гэдэг асуултад нөгөө л нэг яриад байгаа нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа ярьж байна.  Метан хий гэж манайд замбараагүй их нөөц бий. Энэ дээр ямар ажил явагдаж байна. Уран зэргээ бид ер нь ашиглах юм уу. Үгүй юм уу. Бодитой харвал нүүрс санхүүжилт байхгүй. Бид уран, хийтэй байж энд хэрэгжүүлж байгаа төсөл харагдахгүй байна. Судалж байгаа л гэж байна" гэв. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Яг бодит байдлаа шулуухан ярья. Нар салхи сэргээгдэх эрчим хүчээ дэмжих гэхээр тохируулах функцгүй болоод чадахгүй байгаа учир нүүрс рүү явж байгаа юм. Баригдаж буй зарим төслийг хятадууд дэмжиж ажлаа эхэлсэн байсан учир цаашид явах төсөл. Тавантолгой цахилгаан станцын хувийг нь 30 хувийг нь Эрдэнэс тавантолгой гаргана гэсэн хуулийн төсөл УИХ-д оруулсан байгаа. 70 хувийг нь бусад хэлбэрээр санхүүжүүлнэ. Энэ төслийг санхүүжүүлэх хэд хэдэн компанитай уулзсан. Боломжтой гэж үзэж байгаа. ТЭЦ-3-ийн өргөтгөлийн ОХУ-ын засгийн газрын экспортын зээлээр санхүүжүүлэх хэлэлцээ хийгдээд явж байгаа. Энэ станцуудыг ашиглалтад оруулбал бид эрчим хүчний дутагдлаасаа гарна. 2022-2023 оны өвлийн эд ачааллыг ямар ч байсан бид давлаа дараа жилийг мөн давна. Бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн. Энэ хүрээнд цахилгаан хэрэглээний өсөлтийг хязгаарлаж байгаа. Мөн шаардлагатай нэгээс хоёр жил Оюутолгойн эрчим хүчээр дамжуулан Өвөр Монголын эрчим хүчнээс дутагдаж байгаа хэмжээгээрээ авах эсэхийг үгүйсгэхгүй. Ямар ч байсан импортлох шийдвэр гарсан тохиолдолд бид тоног төхөөрөмжийн хувьд бэлэн байхаар бэлтгэж байна. Харин 2024-2025 оны өвлийн их ачааллыг 300 мвт-аар оруулж чадахгүй юм аа гэхэд 150 мвт-аар оруулж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байна" гэлээ. 

ҮЗЭХ: