Хамарын хийд орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах санал гаргав

Хамарын хийд орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах санал гаргав

Сайншанд сумын ИТХ-ын ээлжит бус 15 тавдугаар хуралдаан энэ оны 11 дүгээр сарын 28-нд болсон байна. Тус хурлаар Сайншанд сумын нутагт орших түүх соёлын үнэт дурсгал бүхий Хамарын хийд орчмын газар нутгийг орон нутгийн ард иргэдийн хүсэлтийг харгалзан дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэн баталж, аймгийн ИТХ, БОАЖЯ-нд тус тус уламжлахаар шийдвэрлэсэн байна.

Энэ бүс нутагт Хятадын хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” ХХК болон “Олон ихт баян” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсныг АМГТГ-аас өнгөрсөн наймдугаар сард цуцалсан байдаг.