"Төмөр зам эвдэрсний улмаас ачааны галт тэрэг замаасаа гарч, шатсан" хэргийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж Оросын тал мэдэгджээ

"Төмөр зам эвдэрсний улмаас ачааны галт тэрэг замаасаа гарч, шатсан" хэргийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж Оросын тал мэдэгджээ

ОХУ-ын Брянск мужид төмөр зам эвдэрсний улмаас нефтийн бүтээгдэхүүн, мод тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замаасаа гарч, шатсан хэрэг гарчээ. 

Энэхүү ослыг Брянск мужийн амбан захирагч Александр Богомаз, “Брянск-Унеча чиглэлийн төмөр замын 136 км-т үл таних тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас ачааны галт тэрэгний зүтгүүр замаасаа гарсан. Хүний амь нас эрсдээгүй. Одоогоор шуурхай албаныхан газар дээр нь ажиллаж байна" гэж мэдэгдсэн байна. 

Ослын улмаас Украинтай хиллэдэг хилээс 60 орчим км зайд орших тус замын энэ хэсгийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байгаа аж. 

“Оросын төмөр зам” компанийн мэдээлснээр, “Москвагийн цагаар өчигдөр /2023.05.01/ 10:17 цагт болсон хэргийн улмаас зүтгүүр шатаж, ачааны долоон вагон замаасаа гарсан” гэжээ. 

Эх сурвалж: BBC