Азербайжанд самбо бөхөөр хичээллэж байсан хүүг дасгалжуулагч нь хүнд гэмтээж амь насыг нь хохироожээ

Азербайжанд самбо бөхөөр хичээллэж байсан хүүг дасгалжуулагч нь хүнд гэмтээж амь насыг нь хохироожээ

Азербайжанд долоон настай хүү самбо бөхөөр хичээллэсний дараа нас барсан тул түүний дасгалжуулагч Мехман Халиловыг тус хэрэгтэй холбогдуулж саатуулжээ. Учир нь бэлтгэлийн үеэр М.Халилов хүүгийн эсрэг аюултай хөдөлгөөн хийсэн нь хүүхдийн хүзүүний нугаламыг хугалсан байна. Хүүг хотын хүүхдийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд дараа нь нас баржээ. Азербайжан улсын Эрүүгийн хуулийн 126.3-т заасны дагуу М.Халиловд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнд 12 жил хорих ял оноох аж. 

Монгол Улсад ч мөн олон төрлийн спортын дугуйлан үйл ажиллагаагаа явуулж, хүүхдүүд ч хичээллэх болсон. Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ. 

Эх сурвалж: Varlamov news