ФОТО: Францад болж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаалын үеэр 100 гаруй алба хаагч хүнд бэртэж, 300 гаруй иргэнийг саатуулжээ

ФОТО: Францад болж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаалын үеэр 100 гаруй алба хаагч хүнд бэртэж, 300 гаруй иргэнийг саатуулжээ

Франц улсад "тэтгэврийн насны шинэчлэлийг эсэргүүцсэн" иргэдийн жагсаалын үеэр үймээн самуун гарсаны улмаас цагдаагийн 108 ажилтан гэмтэж, 300 гаруй иргэнийг тус хэрэг явдалтай холбогдуулан саатуулсан талаар BBC агентлаг мэдээллээ. 

Тодруулбал, Франц улсад тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэх саналыг тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон гаргасан. Энэхүү шинэчлэлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд орон даяар болж, нийт 782 мянган хүн оролцож эсэргүүцлээ илэрхийлсэн хэмээн тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн юм. 

Харин BBC агентлаг Мягмар гарагт мэдээлснээр,  /2023.05.03/ тус жагсаалын үеэр иргэд бөмбөг тэсэлж, салют буудуулж үймээн самуун дэгдээсэн бөгөөд цагдаагийн ажилтнууд нулимс асгаруулагч болон хийн буу ашигласны улмаас олон жагсагчид, цагдаагийн ажилтнууд гэмтэж бэртжээ. Тус улсын дотоод хэргийн Сайд  Жеральд Дарминины мэдээлснээр цагдаагийн 108 ажилтан бэртэж, 300 гаруй иргэнийг саатуулсан бөгөөд хэдэн иргэн гэмтэж бэртсэн нь одоогоор тодорхойгүй байгаа хэмээв. Ерөнхийлөгч Э.Макроны гаргасан тэтгэврийн насыг шинэчлэх шийдвэр нь ирэх есдүгээр сараас эхлэх төлөвтэй байгаа аж.

Т.Бямбажаргал

ФОТО:




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө