ВИДЕО: Нисэгчгүй онгоц ашиглан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины амь насанд халдахыг оролджээ /ШУУРХАЙ/

ВИДЕО: Нисэгчгүй онгоц ашиглан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины амь насанд халдахыг оролджээ /ШУУРХАЙ/

Өнөөдөр /2023.05.03/ Кремль дахь В.Путины ордон руу шөнийн цагаар нисэгчгүй онгоц ашиглан халдахыг оролдсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Тус халдлагыг Украины тал үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа бөгөөд хэн ч бэртэж гэмтээгүй гэж ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, "Кремль рүү нисгэгчгүй онгоцоор дайрах гэсэн Киевийн оролдлогод Москва хэзээ ч, хаана ч хамаагүй хариу өгөхөд бэлэн байна. Энэ бол ялалтын баяр /2023.05.09/-ын өмнөхөн болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн оролдлого, урьдчилан төлөвлөсөн алан хядах ажиллагаа” гэж Кремль мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: TASS