ФОТО: Кремлийн барилгын бөмбөрцөг дээр нисгэгчгүй онгоцоор дайрсны дараа гал гарсан ул мөр үлджээ

ФОТО: Кремлийн барилгын бөмбөрцөг дээр нисгэгчгүй онгоцоор дайрсны дараа гал гарсан ул мөр үлджээ

Өчигдөр /2023.05.03/ Кремль дахь В.Путины ордон руу нисэгчгүй онгоц ашиглан халдахыг оролдсон үйлдлийг цаана Украин байгаа гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн.

Кремлийн тус барилгад В.Путин болон түүний засаг захиргааны ихэнх ажлын байрууд байрладаг байна. Ийм учраас Кремлийн албан ёсны тайланд энэ үйл явдлыг ерөнхийлөгчийн амь насанд халдсан оролдлого гэж нэрлэсэн бололтой. Мөн тус үйл явдлыг талаар Оросын ерөнхийлөгч асан Медведев “Өнөөдрийн террорист халдлагын дараа В.Зеленский болон түүний багийг биечлэн устгахаас өөр сонголт үлдсэнгүй. Болзолгүй бууж өгөх тухай актад гарын үсэг зурах ч шаардлагагүй” гэжээ.

Эх сурвалж: Varlamov news