Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАГ АГААР ТОГТУУН байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАГ АГААР ТОГТУУН байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, жавартай, хүйтэн байна. Энэ сарын 2-нд буюу маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2,3-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

4 минутын өмнө