НАТО Ази дэх оффисоо Токиод нээхээр төлөвлөж байна

НАТО Ази дэх оффисоо Токиод нээхээр төлөвлөж байна

Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО бүс нутгийн холбоотнуудтайгаа тогтмол зөвлөлдөх зорилгоор холбоо тогтоох оффисоо Токиод нээхээр төлөвлөж байна гэж “Nikkei Asia” сонин Японы болон НАТО-гийн албаны эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Азид анхных нь болох уг газрыг нээснээр НАТО нь Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг бүс нутгийн гол түншүүдтэй зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах боломжтой болох юм. "Хятад болон тус улсын Оростой хийж буй хамтын ажиллагаа нь эвслийн хувьд шинэ сорилт болж байгаа" тул холбоо тогтоох газрыг нээх зайлшгүй шаардлагатай гэж сонинд тэмдэглэсэн байна.

Санал болгож буй оффисыг ирэх жил Токиод нээх гэж байгаа бөгөөд байр, санхүүжилт гэх зэрэг нарийн ширийн зүйлүүд нь хэлэлцэх шатандаа байгаа аж.

Япон болон НАТО нь мөн тусдаа түншлэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Уг төлөвлөгөөний дагуу "хоёр улс кибер аюул заналтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинэ технологийн салбарт хамтран ажиллаж, хуурамч мэдээлэлтэй тэмцэх талаар мэдээлэл солилцоно" гэж “Nikkei Asia” мэдээлсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ