ФОТО: Газар хөдлөлтийн голомтод ажиллах үеэр амь үрэгдсэн аврагч нохойг хүндэтгэж Турк улс Мексикт гөлөг бэлэглэв

ФОТО: Газар хөдлөлтийн голомтод ажиллах үеэр амь үрэгдсэн аврагч нохойг хүндэтгэж Турк улс Мексикт гөлөг бэлэглэв

Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амьд үлдсэн хүмүүсийг олохоор газар хөдлөлтийн бүс рүү Мексик алдарт эрэн хайх аврах албаны нохдоо илгээсэн билээ. Харин энэ үеэр тус албаны нэг нохой албан үүргээ гүйцэтгэх явцдаа үхсэн юм. Тэгвэл эл явдалтай холбоотойгоор Туркээс Мексикийн армид албанд зүтгэх гөлөг бэлэглэлээ.

Мексикт бэлэглэсэн гурван сартай Герман хоньч нохой  нь газар хөдлөлт болон бусад байгалийн гамшигт өртөмтгий улс оронд амьд үлдсэн хүмүүсийг олоход туслах чиглэлээр мэргэшсэн Мексикийн алдартай нохойн ангид орох аж. Түүнийг "Аркадас" хэмээн нэрлэсэн бөгөөд соотон чихтэй, том сарвуутай хар шаргал зүстэй. Аркадасыг Туркт үүрэг гүйцэтгэж яваад нас барсан аврагч нохой Протеог асран хамгаалж байсан сургагч багш сургана гэж тус арми мэдэгдэв.

Мексикийн жижигхэн далбаа бүхий жийргэвчтэй ногоон оосор зүүсэн Аркадасыг лхагва гарагт /2023.05.03/ Мехико хотын цэргийн баазад албан ёсны ёслолоор угтан авсан байна. Мөн энэ үеэр Мексикийн төрийн дууллыг эгшиглүүлжээ.