ВИДЕО: Туркт болж буй дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Украины төлөөлөгчид зодолджээ

ВИДЕО: Туркт болж буй дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Украины төлөөлөгчид зодолджээ

Туркийн Анкара хотод болж буй дээд хэмжээний уулзалтын үеэр Украины далбаанаас болж Орос, Украины төлөөлөгчдийн хооронд зодоон болжээ.

Тодруулбал, дээд хэмжээний уулзалтад Оросын төрийн думын депутат Ольга Тимофееваг үг хэлж байх үеэр Украины депутат улсынхаа тугийг барин түүний ард зогсохыг оролдсон бөгөөд энэ үеэр хоёр улсын төлөөлөгчдийн дунд багагүй маргаан дэгдсэн байна.

Мөн Украины парламентын гишүүн Александр Мариковский өөрийн улсынхаа тугийг барин гэрэл зураг авхуулж байхад нь Оросын төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга Валерий Ставицкий түүн рүү дайрч, Украины тугийг нь булааж авсан байна. Үүний хариуд Украины орлогч Оросын төлөөлөгч Ставицкийг гараараа цохисон байна. Улмаар тэднийг зохион байгуулагчид салгажээ.

Эх сурвалж: arbat