ВИДЕО: В.Путины ордон руу дроноор халдсаны дараа Украины нийслэл Киев хот руу нисгэгчгүй онгоцны дайралт нэмэгджээ

ВИДЕО: В.Путины ордон руу дроноор халдсаны дараа Украины нийслэл Киев хот руу нисгэгчгүй онгоцны дайралт нэмэгджээ

Орос, Украины байдал улам хурцадсаар байна. Тодруулбал, саяхан /2023.05.03/ Оросын ерөнхийлөгч В.Путины ордон руу нисгэгчгүй онгоц халдсан хэрэг хэрэг. Тус үйл явдлын буруутан нь Украин гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн.

Тэгвэл өнгөрөгч шөнө Украины нийслэл Киев хотод хэд, хэдэн дэлбэрэлт сонсогдож, агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио дуугарч эхэлсэн байна. Украины тал энэ талаар, “агаарын довтолгооноос хамгаалах системүүд нисгэгчгүй онгоцны эсрэг ажиллаж байна" гэж мэдээлжээ. Харин үүний дараа Киев хотын дээр нисэж байсан нэг том нисгэгчгүй онгоцыг агаарт устгаж буй бичлэг цацагдсан байна. Энэ талаар Киев хотын дарга Виталий Кличко, “нийслэл хотын Соломенскийн дүүрэгт нисэгчгүй нисэх онгоцны сэг унасны улмаас гал гарч, шаардлагатай бүх албыг тийш нь илгээж байна” гэж мэдэгджээ.