Жил бүр зохион байгуулдаг ОХУ-ын ялалтын баярын алга хэмжээнд зөвхөн Киргизстан улсын ерөнхийлөгч Садыр Жапаров оролцоно

Жил бүр зохион байгуулдаг ОХУ-ын ялалтын баярын алга хэмжээнд зөвхөн Киргизстан улсын ерөнхийлөгч Садыр Жапаров оролцоно

Киргизстан улсын ерөнхийлөгч Садыр Жапаров ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд өчигдөр /2023.05.07/ Москва хотод буусан байна. Тэрбээр өнөөдөр /2023.05.08/  Владимир Путинтэй уулзаж, маргааш тус улсын ялалтын парадад оролцох аж.

Москва хотын Улаан талбайд жил бүр зохион байгуулдаг дэлхийн хоёрдугаар дайны ялалтын парадад оролцох улс орны удирдагчид Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш эрс цөөрсөн. Тухайлбал, Өнгөрсөн 2022 оны арга хэмжээнд зөвхөн Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон оролцож байсан юм. Тэгвэл энэ жилийн парадад Киргизстаны ерөнхийлөгч ганцаар оролцох төлөвтэй байна. Мөн энэ жилийн ялалтын баярын арга хэмжээнд Тажикистаны ерөнхийлөгчийг В.Путин урьсан ч оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа аж. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.