ВИДЕО: "No war" жагсаалын үеэр үймээн дэгдээсэн ахимаг насны Монгол эрийн талаар Беларусын сөрөг хүчний NEXTA суваг мэдээлжээ

ВИДЕО: "No war" жагсаалын үеэр үймээн дэгдээсэн ахимаг насны Монгол эрийн талаар Беларусын сөрөг хүчний NEXTA суваг мэдээлжээ

Өчигдөр /2023.05.97/ “No war” хөдөлгөөний залуус манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гадна талбайд дайныг эсэргүүцэж, уламжлалт бямба гараг бүрийн ээлжит цуглаанаа хийсэн байдаг.

Харин энэ үеэр тэднийг эсэргүүцсэн нэгэн ахимаг насны иргэн тэдэн рүү халдаж, үймээн самуун ч дэгдээсэн байдаг. Тэгвэл Беларусын сөрөг хүчний NEXTA мэдээллийн суваг, “No war” хөдөлгөөний залуус руу халдсан ахимаг насны иргэний үйлдлийг мэдээлсэн байна.  NEXTA тус видео мэдээллийг “Монгол Улсын нийслэлд байдаг ОХУ-ын Элчин сайдын яамны үүдэнд болсон Украиныг дэмжсэн жагсаалын үеэр нэгэн этгээд зодоон үүсгэсэн байна. Түүний энэ үйлдлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна” гэcэн тайлбартай мэдээлжээ. Одоогоор тус мэдээллийг твиттер хуудаст 230 мянган хүнд хүрч, 96 мянган хүн үзсэн байна. 

Эх сурвалж: NEXTA