АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дахин сонгогдох өргөдлөө өгсний дараа рейтинг нь огцом унаж эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дахин сонгогдох өргөдлөө өгсний дараа рейтинг нь огцом унаж эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улиран сонгогдох өргөдлөө албан ёсоор зарласны дараа рейтинг нь огцом унаж эхэлснийг тус улсын хэвлэлүүд мэдээллээ.

Тухайлбал, Вашингтон Пост болон ABC Broadcasting-аас дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 3-ны хооронд явуулсан санал асуулгын үр дүнд Ерөнхийлөгч Байденыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн хэсэг нь нийт сонгогчдын дөнгөж 36 хувь байсан бол "Өөр хүн нэр дэвшүүлэх хэрэгтэй" гэсэн санал 58 хувьд хүрчээ.

Тэгвэл Ерөнхийлөгч Байдены ажлын гүйцэтгэлийг сайшаасан үнэлгээ нь хамгийн бага буюу 36 хувьтай байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулбал зургаа орчим хувиар буурсан үнэлгээ юм.

Түүнчлэн Бүгд найрамдах намын дэмжигчдээс "Дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших ёстой вэ?" гэсэн асуулгад оролцогчдын 51 хувь нь ерөнхийлөгч асан Трампыг дэмжсэн байна. Иймд Америк даяар Ерөнхийлөгч Байдений нэр хүнд унаж буйг албаны эх сурвалжууд мэдээллээ. Мөн сонгогчид энэ жил 82 настай, дахин томилогдсоноор 86 насандаа бүрэн эрхээ дуусгах ерөнхийлөгч Байдений биеийн эрүүл мэнд болоод танин мэдэхүйн чадварт эргэлзэж байна хэмээжээ. 

Т.Бямбажаргал