ВИДЕО: Францад болсон хөлбөмбөгийн лигийн үеэр тоглогчид руу бух дайрсан хэрэг гарчээ

ВИДЕО: Францад болсон хөлбөмбөгийн лигийн үеэр тоглогчид руу бух дайрсан хэрэг гарчээ

Францад супер лигийн тэмцээн эхлэхийн өмнө тоглогчид руу бух дайрсан гэж Le Figaro мэдээлжээ. Тодруулбал, Францын “Каталан Луунууд”, Английн “Сент-Хеленс” багуудын хооронд энэ сарын 5-нд болсон тоглолтын өмнө хөдөө аж ахуйн үзэсгэлэнд түрүүлсэн бухыг үзэгчдэд үзүүлсэн байна.

Гэтэл үзэсгэлэнд оролцсон бухуудын нэг нь бие хаалтаа хийж байсан тоглогчид руу дайрч, эзэн нь түүнийг зогсоохын тулд араас нь чирэгдсэн байна. Энэ үйл явдлын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна. Тоглолт 24:12-оор “Каталонс Луунууд”-ын ялалтаар өндөрлөжээ. 

ВИДЕО: