Долоон автомашин мөргөж, хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаагийн давж заалдах гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Долоон автомашин мөргөж, хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаагийн давж заалдах гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр /2023.03.06/ болж,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан билээ. 

Ч.Маралмаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 10-ны өдөр хэлэлцэх юм.