"БНХАУ-ын дипломат ажилтныг тагнуулын хэрэгт буруутган" Канад улс нутаг буцаахаар болжээ

"БНХАУ-ын дипломат ажилтныг тагнуулын хэрэгт буруутган" Канад улс нутаг буцаахаар болжээ

Канадын нийслэл Торонто хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Жао Вэйг “персона нон грата” /тааламжгүй этгээд/ хэмээн Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли зарласан талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Тэрээр, "Канад улс Жао Вэйг “тааламжгүй этгээд” гэж зарлахаар шийдлээ. Манай улсын дотоод хэрэгт аливаа хэлбэрээр хөндлөнгөөс оролцохыг бид тэвчихгүй" гэж цахим хуудастаа мэдэгдсэн байна. Учир нь Хятадын дипломатчийг "Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүний гэр бүлийн талаар тагнуулын мэдээлэл цуглуулсан хэрэгт холбогдуулан" нутаг буцааж байна гэж Канадын хэвлэлүүд мэдээлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг