Жил бүрийн 5 дугаар сарын 09-ны өдрийг "Европын өдөр" болгон тэмдэглэх зарлигт В.Зеленский гарын үсэг зурсан тул Европын комиссын тэргүүн Украинд иржээ

Жил бүрийн 5 дугаар сарын 09-ны өдрийг "Европын өдөр" болгон тэмдэглэх зарлигт В.Зеленский гарын үсэг зурсан тул Европын комиссын тэргүүн Украинд иржээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский 5 дугаар сарын 9-ний өдрийг Европын өдөр болгон зарлах тухай зарлигт гарын үсэг зурж, 5 дугаар сарын 8-ны өдрийг “Дэлхийн 2 дугаар дайн”-д нацизмыг ялсны баяр болгон тэмдэглэх өдөр болгон зарлах тухай хуулийн төслийг Дээд Радад өргөн мэдүүлжээ.

Учир нь олон жилийн өмнөөс жил бүрийн 5 дугаар сарын 9-нд Европын өдөр болгон тэмдэглэж ирсэн байна. Иймд  Европын орнуудтай хамт Европын өдрийг тэмдэглэх нь зөв гэжээ. 

Тэгвэл 5 дугаар сарын 9-ний өдрийг Европын өдөр болгох зарлигт В.Зеленский гарын зурсан явдлыг тохиолдуулан Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Украины нийслэл Киевт өнөөдөр /2023.05.09/ ирсэн байна. Энэ талаар хадагтай Урсула фон дер Лейен “Киевт дахин ирсэндээ баяртай байна. Ерөнхийлөгч В.Зеленский 5 дугаар сарын 9-ний өдрийг Европын өдөр болгон Украинд тэмдэглэх шийдвэрийг сайшааж байна" гэжээ. 

Эх сурвалж: BBC