ВИДЕО: Поп од Шакира жүжигчин Том Крузтэй хамт зугаалж, олны өмнө гарах болжээ

ВИДЕО: Поп од Шакира жүжигчин Том Крузтэй хамт зугаалж, олны өмнө гарах болжээ

Поп од Шакира хамгийн сүүлд хийсэн зугаалгынхаа  үеэр Том Крузтэй хамт байгаа нь харагдсан бөгөөд түүний олон шүтэн бишрэгчид тэдний харилцаанд анхаарлаа хандуулаад байна.

Жүжигчин Круз 60 настай ганц бие бөгөөд 46 настай Шакира экс нөхөр 36 настай Жерар Пикегээс одоогийн найз бүсгүй Клара Чиа Мартитай үерхэж байсан гэх хэргээр өнгөрсөн зургаадугаар сард  салсан юм. Үүний дараа өгсөн Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “хүүхдүүд болон өөрт нь маш хүнд туссан” тухай хэлж байсан юм. Шакира, Пике нар 12 жил хамт байсан бөгөөд тэд найман настай Саша, 10 настай Милан гэсэн хоёр хүүхэдтэй.

Мөн дээрх явдлын дараа түүний шүтэн бишрэгчид "Шакирад одоо зөөлөн хүн  хэрэгтэй, тэр нь Том байж магадгүй. Тэр царайлаг, авьяаслаг залуу" гэдгээрээ давуу талтай гэх сэтгэгдлүүд газар авчээ. Круз өмнө нь Шакирад олон удаа поп дива болсон хэмээн цэцэг илгээж байжээ.

ВИДЕО:




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө