Дональд Трампыг хүчингийн хэрэгт буруутгаж, таван сая доллар төлүүлэхээр болжээ

Дональд Трампыг хүчингийн хэрэгт буруутгаж, таван сая доллар төлүүлэхээр болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг хүчингийн хэрэгт буруутгасан зохиолч эмэгтэй шүүхдэж ялалт байгууллаа. Тодруулбал, Нью-Йорк хотод 1990-ээд оны дундуур нэгэн их дэлгүүрийн хувцас солих өрөөнд уг хэрэг гарсан талаар зохиолч, нийтлэлч Жан Кэррол анх шүүхэд хандаж байжээ. Тухайн үед Трамп үүнийг нь эрс няцааж байв.

Тэгвэл Манхэттэний тангарагтны шүүх өчигдөр хуралдаж, ноён Трампыг Кэрролд 5 сая доллар буюу 4 сая фунт стерлингийн нөхөн төлбөр төлөхийг шаардсан бол ноён Трампын өмгөөлөгч давж заалдахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд байна.

Хатагтай Кэррол шүүхийн шийдвэр гарсны дараа мэдэгдэлдээ "Дэлхий эцэстээ үнэнийг мэдэж авлаа. Энэ ялалт зөвхөн минийх бус өөрт нь итгээгүйгээс болж зовж шаналсан мянга мянган эмэгтэйчүүдийн ялалт юм" хэмээсэн бол 76 настай ноён Трамп "Truth Social" хэмээх сошиал платформ л нийтлэхдээ "Энэ эмэгтэй хэн болохыг би огт мэдэхгүй. Энэ шийтгэл бол гутамшиг" хэмээсэн байна. Энэ оны гуравдугаар сард болсон өөр нэг шүүх хурлаар Трампыг олон жилийн өмнөх бэлгийн харилцаагаа нуухын тулд порно киноны жүжигчин эмэгтэйд их хэмжээний бэлэн мөнгө өгсөн, үүнийгээ 2016 оны сонгуулийн кампанит ажлын зардал мэтээр харуулахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт нь ял оноосон юм. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч асан эрхмүүдээс ял сонссон анхны хүн болж түүхэнд бичигдээд байна.

Т.Бямбажаргал




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө