ВИДЕО: Оросын Уралын нуруунд гарсан ой хээрийн түймрийн улмаас 21 хүн амиа алдаж, 5000 гаруй барилга шатаад байна

ВИДЕО: Оросын Уралын нуруунд гарсан ой хээрийн түймрийн улмаас 21 хүн амиа алдаж, 5000 гаруй барилга шатаад байна

Мягмар гарагт /2023.05.09/ Оросын Уралын нуруунд гарсан ой хээрийн түймрийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 21 болж нэмэгдсэн талаар Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг орон нутгийн онцгой байдлын агентлагуудаас иш татан мэдээллээ.

Уралын Курган муж болон Сибирьт долоо хоногийн турш хээрийн түймэр асч байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, нас барсан хүмүүсийн ихэнх нь ням гарагт /2023.05.07/ Уралын нуруу, Сибирийн хил дээр оршдог Курган мужийн Юлдус тосгонд байсан. Тэдний ихэнх нь гэрээсээ гарч чадалгүй эсвэл гүйж чадахааргүй хөгшин байсан тул галд шатсан гэсэн байна. Мөн “Баруун Сибирийн Тюмень мужийн оршин суугч галыг унтраах гэж байгаад нас барсан. Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж магадгүй" гэж бүс нутгийн онцгой байдлын албаны ажилтнууд мэдэгдэв.

Одоогоор түймэрт урьдчилсан байдлаар 5000 гаруй барилга шатаж тус Сибирийн Тюмень мужид онц байдал тогтоожээ. Мөн Свердловск муж, Сибирийн Омск, Тюмень мужуудад олон мянган га талбай түймэр автсан байна.

Энэ талаар ОХУ-ын Онц байдлын сайд Курган мужид даваа гарагт /2023.05.08/ айлчлах үеэрээ суурин газрууд түймэрт өртөх эрсдэлгүй болсон гэж мэдэгдсэн ч орон нутгийн хэвлэлүүд  тус байршилд одоо ч түймэр ассаар байна гэж мэдээлэв.

Сүүлийн жилүүдэд Орост ой хээрийн түймэр их гарч байгаа бөгөөд үүнийг мэргэжилтнүүд ер бусын хуурай зун, өндөр температуртай холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь судлаач, шинжээчдийн баг Сибирийн ойг судалж эхэлсэн ч хэт том учир ямар нэг үг дүнд хүрээгүй хэвээр байгаа аж.

ВИДЕО: