Элон Маск "Twitter" компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгнө гэж мэдэгдэв

Элон Маск "Twitter" компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгнө гэж мэдэгдэв

Дэлхийн тэрбумтан Элон Маск олон нийтийн томоохон сүлжээ болох "Twitter" компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгнө гэдгээ мэдэгдлээ. Тэрээр аль хэдийн "Twitter" компанийн гүйцэтгэх захирлаа гэсэн ч нэрийг нь зарлаагүй байна. 

Харин Э.Маск нь бүтээгдэхүүн, программ хангамж, системийн операторуудыг хянадаг гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалд шилжих аж. Сонирхуулахад, дэлхийн томоохон сүлжээнд орох "Twitter"-ийг одоогоос зургаан сарын өмнө 44 тэрбум ам.доллараар Элон Маск худалдан авсан юм.