Цахим мөрийтэй тоглоомд мөнгөө алдсан хятад эр гэм зэмгүй гурван хүнийг хутгалж, хоёрыг нь хөнөөжээ

Цахим мөрийтэй тоглоомд мөнгөө алдсан хятад эр гэм зэмгүй гурван хүнийг хутгалж, хоёрыг нь хөнөөжээ

Өмнөд Солонгосын Кёнги мужийн Сихеун хотод 30 гаруй насны Хятад эр байрныхаа гурван оршин суугчийг хутгалж, хоёрыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, Өчигдөр буюу 11-ний өдөр Сөүлийн баруун өмнөд хэсэгт байрлах ажилчин ангийн хороололд интернэтээр мөрийтэй тоглоомд хожигдсондоо уурласан хятад залуу гэмгүй хүмүүсийг хутгалж хөнөөжээ. Уг этгээд өчигдөр /2023.05.11/ 20:00 цагийн орчимд хөрш залуу Б-г (40 орчим насны) ухаан алдтал нь боомилсон бөгөөд улмаар хөрш С /70-аад настай, эмэгтэй/, Д /60 настай/ нарыг хутгалж хөнөөсөн байна. Цагдаагийн байгууллагаас шалгаж үзэхэд өмнөх өдөр нь уг этгээд онлайн мөрийтэй тоглоомд 1,6 сая вон (1,203 доллар) алдсан байжээ.

Тэрбээр нийтдээ 80 сая воныг цахим мөрийтэй тоглоомд  алдсан уурандаа хутга барьж гэмгүй хүмүүс рүү дайрч эхэлсэн хэмээн мэдээлж буй. Цагдаагийн байгууллагаас уг этгээдийг цагдан хорьж, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа хэмээн мэдээллээ.

Хятад залуу 2010 онд Өмнөд Солонгосын иргэншил авсан бөгөөд тусгай эрхэлсэн ажилгүй тэрбээр өнгөрсөн аравдугаар сараас хойш солонгос харьяат хамаатан садныхаа  байранд амьдарч байсан байна.

Т.Бямбажаргал