ШУУРХАЙ: ОХУ-д амиа алдсан Монгол жолооч 20 тонн мах тээвэрлэж яваад, хурд хэтрүүлсний улмаас замын хажуу руу онхолдсон гэх урьдчилсан дүгнэлт гарчээ

ШУУРХАЙ: ОХУ-д амиа алдсан Монгол жолооч 20 тонн мах тээвэрлэж яваад, хурд хэтрүүлсний улмаас замын хажуу руу онхолдсон гэх урьдчилсан дүгнэлт гарчээ

ОХУ-ын Эрхүү мужийн Шелеховск дүүргийн нутаг дахь Мота хэмээх тосгонд мах тээвэрлэн явж байсан 56 настай жолооч энэ сарын 7-ны өдөр /2023.05.07/ осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч, талийгаачийн шарилыг эх оронд нь авчрахаар ар гэрийнхэн нь ОХУ руу явсан  талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар "ОХУ-ын Курск хотоос Улаанбаатар хотын чиглэлд тээвэр хийж байсан талийгаач Б-гийн шарилыг эх оронд нь авчирсан байна. Тодотговол Эрхүү дахь манай улсын Ерөнхий Консулын газраас талийгаачийн ар гэрийхэнд нь шаардлагатай бүх дэмжлэг туслалцааг үзүүлж, цагдаа, эмнэлгийн байгууллагынхантай хамтран ажиллаж шарилыг нь эх оронд нь түргэн шуурхай авчирчээ. 

Мөн ОХУ-д амиа алдсан жолооч Б нь 20 тонн мах тээвэрлэж явсан бөгөөд хурдтай явсны улмаас замын хажуу руу онхолдож, газар дээрээ амь насаа алдсан гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж. Өдгөө хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор Шелехово дүүргийн замын цагдаагийн ажилтнууд ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Жич: Манай улсын иргэд ОХУ-аар дамжин Европын орнууд руу тээвэр хийх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. Иймд иргэд та бүхнийг гадаад оронд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.