Суданы бүлгүүд тусламжийг нэвтрүүлж, галаа зогсоох тохиролцоонд хүрч чадаагүй тул мөргөлдөөн үргэлжилж байна

Суданы бүлгүүд тусламжийг нэвтрүүлж, галаа зогсоох тохиролцоонд хүрч чадаагүй тул мөргөлдөөн үргэлжилж байна

Суданы дайтаж буй арми болон Шуурхай туслах хүчнийхэн энгийн иргэдийг хамгаалж, хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх үүрэг хүлээсэн ч гал зогсоох тохиролцоонд хүрч чадаагүй.

Улмаар Баасан гарагт /2023.05.13/ Хартум хотод мөргөлдөөн үргэлжилж, агаарын цохилт, их бууны чимээ сонсогдож буй талаар Reuters агентлаг орон нутгийн эх сурвалжаас эш татан мэдээллээ.

Иргэний засаглалд шилжихээс өмнө эрх мэдлээ хуваалцаж байсан хоёр фракцын хооронд бараг долоо хоног орчим хэлэлцээ хийгдсэн. Үүний дүнд пүрэв гаригийн орой зарчмын тунхаглал гаргаж гарын үсэг зурсан юм.

Гэвч тус хэлэлцээрийн дараа RSF-ийн зөвлөх Мусса Хадам Sky News Arabia-д хэлэхдээ, бүлэглэлүүд тохиролцсон зарчмуудыг дагаж мөрдөж, гал зогсоохыг зорьж байна. Гэвч хүчирхийллийг зогсоогүй” гэв.

Судан Улсап дөрөвдүгээр сарын 15-нд мөргөлдөөн гарснаас хойш өрсөлдөгч цэргийн бүлэглэлүүд олон зуун мянган хүнийг хохироож, Суданд бүрэн хэмжээний иргэний дайн дэгдээгээд буй. Мөн тус мөргөлдөөнийг зогсооход талууд бэлэн байгаагаа илэрхийлээгүй хэвээр байна.