Одон орон судлаачид урьд өмнө нь харж байгаагүй сансар огторгуйн хамгийн том дэлбэрэлтийн гэрлийг илрүүлжээ

Одон орон судлаачид урьд өмнө нь харж байгаагүй сансар огторгуйн хамгийн том дэлбэрэлтийн гэрлийг илрүүлжээ

Одон орон судлаачид урьд өмнө нь харж байгаагүй сансар огторгуйн хамгийн том дэлбэрэлтийг анзаарсан бөгөөд энэ нь ямар ч дэлбэрч буй одоос 10 дахин илүү гэрэлтэж байжээ.

AT2021lwx гэж нэрлэгддэг дэлбэрэлтийн тод байдал гурван жилийн турш үргэлжилсэн бол бусад сансрын дэлбэрэлтүүд ихэвчлэн  хэдхэн сар л гэрэлтдэг байна. Телескопоор илрүүлсэн энэхүү дэлбэрэлтийн гэрэл нь  орчлон ертөнц 6 тэрбум жилийн настай байхад дэлхийгээс бараг 8 тэрбум гэрлийн жилийн зайд болсон гэж таамаглаж буй аж. Судлаачид дэлбэрэлтийг ажиглаж гэрлийн янз бүрийн долгионы уртад  дүн шинжилгээ хийснээр дэлхий болон дэлбэрэлт болсон газрын хоорондох зайг тодорхойлж чадсан байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Английн Саутхэмптоны их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, судалгааны ахлах зохиолч, доктор Филипп Висман хэлэхдээ, "Бид санамсаргүй тохиолдлоор уг дэлбэрэлтийн гэрлийг олсон. Ихэнх суперновагийн болон  оддын дэлбэрэлтийн гэрэл хэдхэн сарын турш гэрэлтдэг . Хоёр жилээс илүү гэрэлтдэг дэлбэрэлт нь маш ер бусын зүйл" гэжээ.