Өмнөд Солонгосын нийтийн дуучин бүсгүй гэрээсээ амиа хорлосон байдалтай олджээ

Өмнөд Солонгосын нийтийн дуучин бүсгүй гэрээсээ амиа хорлосон байдалтай олджээ

Өмнөд Солонгосын нийтийн дуучин бүсгүй гэртээ нас барсан байдалтай олдсон тухай тус орны хэвлэлүүд мэдээлээд буй.

Тодруулбал, Өмнөд Солонгосын нийтийн дуучин А гэх бүсгүй энэ сарын 11-ний өдөр дотуур байрнаасаа нас барсан байдалтай олдсон тухай мэдээлэл цацагдсан. Шалгалтын ажиллагаагаар түүний гэрээс гэрээслэл олдсон бөгөөд урьдчилсан байдлаар амиа хорлосон болох нь тогтоогдсон байна.

Одоогийн байдлаар нас барсан дуучныг чухам хэн болохыг олон нийтэд зарлаагүй байгаа ч 30 орчим насны эмэгтэй дуучин байсан гэдгийг цагдаа нар мэдээлжээ. Уг тодорхойлолтод багтах хэд хэдэн дуучныг шүтэн бишрэгчид нь олж тогтоосон бөгөөд Хэ Сү гэх нэрээр уран бүтээл туурвидаг дуучин бүсгүй өнөөдрийг хүртэл шүтэн бишрэгчдэдээ хариу өгөөгүй байна. Сэтгүүлчид мөн түүнтэй холбоо тогтоож чадахгүй байгаа аж.

Дуучин Хэ Сүгийн хувьд ардын дууны өвөрмөц ур чадвараараа алдартай нэгэн. 2019 оны арваннэгдүгээр сард "My life, my way" нэртэй анхны цомгоо гаргасан тэрээр энтертайнмент нэвтрүүлгүүдэд ихээр оролцдог нэгэн байсан юм.

Т.Бямбажаргал

 

 

 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө