Монголын тамирчин Б.Баярсайхан "Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах" тэмцээнд БНСУ-ын лигээс оролцоно

Монголын тамирчин Б.Баярсайхан "Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах" тэмцээнд БНСУ-ын лигээс оролцоно

БНСУ-ын волейболын дээд лигийн гадаад тамирчдын драфтад Азийн 10 орны 24 тамирчин дөрөвдүгээр сарын 25-27 өдрүүдэд Чэжү хотод сонгон шалгаруулалтад хамрагдаж Монгол Улсаас хоёр тамирчин сонгогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тухайлбал, Ж.Энх-Эрдэнэ драфтын тэргүүн сонголтоор сонгогдож "Samsung Fire Blue Fangs" багт, харин залуу тамирчин Б.Баярсайхан дөрөв  дэх сонголтоор "Аnsан Okman" багт сонгогдсон. Улмаар Б.Баярсайхан “Ansan Okman” багт тоглохоор гэрээгээ байгуулсан билээ. 

Тэгвэл өнгөрсөн улиралд БНСУ-ын эрэгтэйчүүдийн V лигийн нэгдсэн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн “Солонгосын аварга”  Корейн Эйр баг 2023 оны Азийн эрэгтэйчүүдийн волейболын клубийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон байна. Мөн уг багт Б.Баярсайхан багтжээ. 

Бахрейны нийслэл Манама хотод 14-нд (орон нутгийн цагаар) нээлтээ хийх тус тэмцээнд 16 орны лигийн баг тамирчид оролцох юм. Тэмцээнд Солонгосын лигийн “Korean Air” баг гарааны долоон тоглогчтой оролцоно. Тус багт саяхан Монгол Улсын тамирчин Баярсайхан, өмнө нь V лигт тоглож байсан Артур Вудрис (Беларусь), Дауди Окелло (Уганда) нар элсэж, тус тэмцээнд оролцохоор болсон талаар БНСУ-ын SBS телевиз мэдээллээ.

Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээний “А” хэсэгт багтсан “Korean Air” баг эхний тоглолтоо Австралийн эсрэг хийж,  А хэсгийн хоёр дахь тоглолтоо Аль-Ахлитай хийнэ.