Солонгосын хамгийн үнэтэй орон сууцны эзнээр жүжигчин Жон Жи Хён нэрлэгдлээ

Солонгосын хамгийн үнэтэй орон сууцны эзнээр жүжигчин Жон Жи Хён нэрлэгдлээ

БНСУ-ын Санхүүгийн хэвлэл мэдээллийн алба тавдугаар сарын 9-ны өдөр 2022 оны хамгийн үнэтэй орон сууц худалдаж авсан алдартнуудыг нэрлэсэн.

Уг жагсаалтаар өнгөрсөн онд хамгийн үнэтэй орон сууц худалдаж авсан алдартан Жон Жи Хён байсан бөгөөд есдүгээр сард 13 тэрбум воны ( 9.8 сая ам. доллар) үнэтэй тансаг  зэрэглэлийн орон сууц худалдаж авчээ.

Түүний Acro Seoul Forest-ийн 47 давхарт байрлах энэхүү пентхаус нь 264 метр квадрат талбайтай. Энэ нь 2022 онд Сөүл дэх орон сууцны хамгийн өндөр үнэд хүрсэн барилга юм. Мөн Жон Жи Хён нь 2005 онд худалдаж авсан Самсунг-донг I'PARK дахь орон сууц, мөн Ёнсан-гу Ичон дахь хоёр давхар барилга зэрэг гурван барилга эзэмшдэг.

Өмнөд Солонгосын “Үндэстний анхны хайр” гэгддэг алдарт жүжигчин тэрбээр киноны нэг ангид 200 гаруй сая воноор тоглодог бөгөөд анх “My sassy girl” киногоор олонд танигдаж, “Il mare”, “Windstruck”, “Daisy” зэрэг алдартай хэд хэдэн хит кинонд гол дүр бүтээсэн юм.

Т.Бямбажаргал