Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 50 хувийн санал авч чадаагүй тул, хоёр дахь шатны сонгуулийг зарлахаар болжээ

Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 50 хувийн санал авч чадаагүй тул, хоёр дахь шатны сонгуулийг зарлахаар болжээ

Бүгд Найрамдах Турк улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалт явагдсан байна. Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Эрдоган, Кылычдароглу нарын дөрвөн хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа бөгөөд тэдний хэн нь ч эхний санал хураалтаар хувийн санал авч чадаагүй тул хоёрдугаар шатны сонгуулийг энэ сарын 28 /2023.05.28/-ны өдөр зарлах төлөвтэй байна. Тодруулбал, эхний сонгуулийн санал хураалтаар Туркийн ерөнхийлөгч Эрдоган  49 хувь, түүний гол өрсөлдөгч Кылычдароглу 44.9 хувийн санал авсан байна. Иймд хоёр дахь шатны сонгуулийн зарлахаар болжээ. 

Эх сурвалж: CNN