Украины зэвсэгт хүчин Бахмутын ойролцоох Оросын 10 гаруй байрлалыг эзэлжээ

Украины зэвсэгт хүчин Бахмутын ойролцоох Оросын 10 гаруй байрлалыг эзэлжээ

Украины зүүн хэсэгт орших Бахмут, Марынка хоёр "байлдааны голомт" хэвээр байна гэж Украины арми өчигдөр /2023.05.15/ мэдээллээ. Мөн Украины арми Бахмутын ойролцоох Оросын 10 гаруй байрлалыг эзэлсэн гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар мэдэгдлээ. 

Мөн Украинаас эзлэгдсэн Луганск хот дахь Оросын объектууд сүүлийн хэдэн өдөр пуужингийн цохилтод өртсөн байна. Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт тус бүсэд хоёр пуужин харваж, бямба гарагт дахин дэлбэрэлт болжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "Украин Бахмутын хойд болон өмнөд хэсэгт манай цэргүүдийн хамгаалалтыг эвдэх гэж асар их оролдлого хийсэн. Бүх довтолгоог няцаасан” гэжээ.

Эх сурвалж: CNN