ВИДЕО: Украины ерөнхийлөгч В.Зеленский Их Британид айлчилж байна

ВИДЕО: Украины ерөнхийлөгч В.Зеленский Их Британид айлчилж байна

Украины ерөнхийлөгч В.Зеленский Герман, Франц зэрэг орнуудад айлчлаад өнөөдөр Их Британид ирж, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунактай уулзсан байна. Тус айлчлалын үеэр хоёр удирдагч “В.Путины түрэмгийллийг эсэргүүцэж буй Украины цэргийн хүчний талаар" хэлэлцэх аж. 

Уулзалтын үеэр В.Зеленский, “Та, танай засгийн газар, Эрхэмсэг хаан, мэдээж таны ард түмэн, Украины төлөө маш зүйлийг хийсэнд бид талархаж байна" гэжээ. Харин Риши Сунак  “Зеленский бидэнд их урам зориг өгсөн" гэжээ. Сонирхуулахад, Их Британи Украинд олон тооны “Storm Shadow” гэх далавчит пуужинг нийлүүлээд байгаа ажээ.

Эх сурвалж: CNN