"Оросын дөрвөн нисэх онгоц буудуулж сүйрсэн" гэдгийг С.Лукашенко баталжээ

"Оросын дөрвөн нисэх онгоц буудуулж сүйрсэн" гэдгийг С.Лукашенко баталжээ

Брянск мужид Оросын хоёр Ми-8 нисдэг тэрэг, бөмбөгдөгч Су-34 онгоц, сөнөөгч Су-35 онгоцыг буудаж, есөн хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл байгаа ч ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ талаар тайлбар хийгээгүй байгаа юм.

Тэгвэл Беларусын ерөнхийлөгч С.Лукашенко Брянск мужид Оросын дөрвөн нисэх онгоцыг буудаж унагасан гэдгийг баталсан байна. Тэрээр Брянск мужид дөрвөн онгоц буудуулж унасан. Иймд бид хариу үйлдэл үзүүлэхээс аргагүйд хүрч цэргүүдээ өндөржүүлсэн бэлэн байдалд байлгаж байна” гэжээ. Мөн Брянск мужийн амбан захирагч ч нисдэг тэрэг унасан гэдгийг баталсан байна.

Эх сурвалж: Varlamov news