"Орост цэргийн алба хаахаар гэрээ байгуулсан гадаадын иргэнд ОХУ-ын иргэншил өгөх" зарлигийг В.Путин баталжээ

"Орост цэргийн алба хаахаар гэрээ байгуулсан гадаадын иргэнд ОХУ-ын иргэншил өгөх" зарлигийг В.Путин баталжээ

Украины зүүн хэсэгт орших Бахмут, Марынка хоёр "байлдааны голомт" хэвээр байна гэж Украины арми саяхан /2023.05.15/ мэдэгдсэн. Харин Москвагийн гудамж талбайд "Бидний ажил бол эх орноо хамгаалах" гэсэн утгатай зурагт хуудаснууд үзэгдэх болсон байна.

Тус зурагт хуудсуудад "Армид буучин, цэргийн эмч, жолооч, танкчин хайж байна. Нэр хүнд болон зохих цалинг танд амлаж байна" гэж бичжээ. Тэгвэл өчигдөр /2023.05.15/ Оросын ерөнхийлөгч В.Путин цэргийн алба хаах гэрээ байгуулсан гадаадын иргэдэд хялбаршуулсан журмаар ОХУ-ын иргэний харьяалал авах тухай зарлигт гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: BBC