БНСУ-ын жүжигчин Ёо А Ин хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж өнөөдөр мэдүүлэг өгч байна

БНСУ-ын жүжигчин Ёо А Ин хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж өнөөдөр мэдүүлэг өгч байна

Хар тамхи хэрэглэсэн хэрэгт сэжиглэгдэж буй жүжигчин Ёо А Ин өнөөдөр /2023.05.16/ БНСУ-ын цагдаагийн газарт биечлэн ирж мэдүүлэг өглөө.

Хоёрдугаар сараас эхлэн Ёо А Инийг хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Солонгосын Үндэсний Шинжлэх Ухааны Мөрдөх Хүрээлэнгээс Ёо А Иний үс, шээсэнд хийсэн шинжилгээгээр олсны ургамал, пропофол, кокаин, кетамин гэсэн дөрвөн төрлийн хар тамхи илэрсэн юм.

Улмаар Ёо Ах Инийг энэ сарын 11-ний өдөр байцаахаар төлөвлөж байсан ч тэрбээр "Өнөөдөр олон сэтгүүлч байгаа учраас би оролцох боломжгүй" гэж мөрдөн байцаалтын багийнханд мэдэгдсэнээр хойшлуулж, өнөөдөр мэдүүлэг өгөхөөр цагдаагийн газар ирсэн бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа тун удахгүй дуусаж, ял оноох эсэх нь шийдэгдэх юм.

Эх сурвалж: SBS

Т.Бямбажаргал




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө