Өмнөд Солонгосын хөл бөмбөгчин Сон Жун Хог авлигын хэргээр Хятад улсад саатуулжээ

Өмнөд Солонгосын хөл бөмбөгчин Сон Жун Хог авлигын хэргээр Хятад улсад саатуулжээ

Хятадын супер лигт тоглодог Өмнөд Солонгосын тамирчин Сон Жун Хог өнгөрсөн баасан гарагт /2023.05.12/ Шанхайн нисэх онгоцны буудалд саатуулсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрбээр 20 гаруй Олон улсын чансаатай тэмцээнд оролцсон бөгөөд өнгөрсөн жилийн FIFA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон юм.

Сон Жун Хог хээл хахууль авсан, тохирооны наймаа хийсэн хэрэгт буруутган ийнхүү баривчилжээ. Хятадын талаас тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэснээс өөр тодорхой хариу өгөөгүй бөгөөд Солонгосын дипломатууд тамирчинг ямар зүйл ангиар саатуулсан талаар болон хэрэг аль шатандаа явааг тодруулах болно гэж мэдэгджээ.

Сонирхуулахад, Өнгөрсөн сард БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлөөс тохирооны наймаа болон бусад гэмт хэргийн улмаас спортоор хичээллэхийг хориглосон 100 орчим хүнд өршөөл үзүүлэхийг оролдсон ч амжилтгүй болсон байдаг.

Т.Бямбажаргал