НҮБ-ын тэргүүн Хирошимад айлчилна

НҮБ-ын тэргүүн Хирошимад айлчилна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох арга хэмжээнүүдэд оролцохоор Японы баруун нутгийн Хирошима хотод айлчилна гэж тус байгууллага мягмар гарагт мэдээлэв.

“А.Гутерриш Нью-Йоркоос лхагва гарагт мордож, Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын гурван өдрийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзана” гэж НҮБ-ийн мэдэгдэлд дурджээ. Дээд хэмжээний уулзалт баасан гаргаас ням гарагт болно. 

НҮБ-ын тэргүүн бямба гарагт санхүүгийн тогтолцоог сайжруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг асуудлаар хэлэлцэх уулзалтуудад оролцож, ням гарагт хэвлэлийн бага хурал хийх ажээ. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ