"Э.Макроны айлчлал Монгол Улсад өөр зам, өөр сонголт байгаа гэдгийг харуулна" гэж Францын хэвлэл мэдээлжээ

"Э.Макроны айлчлал Монгол Улсад өөр зам, өөр сонголт байгаа гэдгийг харуулна" гэж Францын хэвлэл мэдээлжээ

Франц улсын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад ирэх ням, даваа гараг /2023.05.21-22/-т айлчилна гэсэн албан ёсны мэдээлэл гараад байна. Түүний айлчлалын үеэр Монгол, Франц улс хоорондын харилцааг шинэ шатанд гаргах яриа хэлэлцээ болно гэж буй.

Тэгвэл Францын хэвлэлд Э.Макрон Монгол Улсад хийж буй айлчлалаараа “том гүрний дарамтыг аль болох "багасгаж”, монгол оронд өөр зам, өөр боломж, сонголт байгаа гэдгийг харуулах хүсэлтэй байна” гэсэн мэдээлэл гарчээ. 

Тодруулбал тус мэдээлэлд, “Францын Ерөнхийлөгч Э.Макрон энэ долоо хоногийн баасан гаргаас ням гараг хүртэл Японд болох “G7” уулзалтад оролцоод буцах замдаа, анх удаа Монгол улсад айлчлах бөгөөд Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж оройн зоог хамт барихаар болжээ. 

Мөн тэрээр Улаанбаатар хотод байх “Чингис хааны музей”-г үзэж сонирхохоос гадна тус музейн нэгэн хэсгийг түр "зээлж” Францын Nantes хотод ирэх 10 дугаар сард болох үзэсгэлэнд хэрэглэх аж.

Ерөнхийлөгч Э.Макроны зөвлөхүүдийн хэлж байгаагаар, энэхүү айлчлал нь түүхэнд анх удаа тохиож буй онцгой утга агуулгатай үйл явдал болж байгаа аж. Учир нь хоёр гүрний дунд орших либерал засгийн арга барилтай Монгол Улсын хүсэл зорилго бол хөрш бус орнуудтай хамтын ажиллагаа, харьцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх явдал юм. Ингэснээр хоёр том гүрэнтэй ирээдүйд ижил эрхтэй, далайцтай, хүчтэй харьцах нөхцөл бий болно.

Энэ айлчлал нь гeостратeгийн хувьд маш их ач холбогдолтой гэдгийг eрөнхийлөгч Э.Макроны шадар хүмүүс тодотгож байна. Тэрээр Оросын хөрш орнуудад ажиглагдаж буй "албадлага", том гүрний дарамтыг аль болох "багасгах", монгол оронд өөр зам, өөр боломж сонголт байгаа гэдгийг харуулах хүсэлтэй байна. Эрчим хүчний 90 хувиа нүүрсээс гаргадаг Монгол оронтой хамтран ажиллах боломж их, учир нь монголын экспортын 86 хувь нь Хятад руу гардаг” гэжээ.