Хоёр айлын гэр шатжээ

Хоёр айлын гэр шатжээ

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр өчигдөр /2023.05.18/ дөрвөн айлын хашаа саравч, өвөлжөө хоёр гэр шатжээ. Мөн өнжмөл өвсний гал түймэр их байгааг анхаарууллаа. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн Их-Усын 6 дугаар гудамжинд малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиходиргэн Ц-ын 3х10 метрийн хэмжээтэй малын саравч хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 5 метрийн урттай хашаа, 2х2 метрийн хэмжээтэй жорлон шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант багийн 43 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.          

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Шийрийн бригад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 12 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 16 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Х-ын өвөлжөөнд малын бууц шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.       

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “4 дүгээр бригад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт  37 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 15:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын өвөлжөөнд малын бууц шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 49 дүгээр гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 0.5 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндаваа хэсгийн 12 дугаар гудамжны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн  22:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар  ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан байна.

Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишийг бүрэн гүйцэд унтраах, гэр, байшингийн галын аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ