ФОТО: Зэрлэг ирвэс өдөр бүр фермерийн үхэр найзаа эргэхээр ирж хамт алхаж, тоглодог байжээ

ФОТО: Зэрлэг ирвэс өдөр бүр фермерийн үхэр найзаа эргэхээр ирж хамт алхаж, тоглодог байжээ

2002 онд Энэтхэгийн Гужарат мужийн Вадодара хотын Антоли хэмээх нам гүм тосгонд шөнийн цагаар ирвэс ирдэг байжээ. Тиймээс ой хамгаалагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс арга хэмжээ авч, ойр орчмын ой руу ирвэсүүдийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Улмаар хотынхон амгалан тайван болсон ч удалгүй нэг ирвэс орой бүр тосгонд үзэгдэж, ямар нэг юм хайдаг болсон байна. Ингэхдээ хүн болон мал руу огт дайрч байгаагүй аж. Энэ үеэр Антоли тосгонд нэг айлын хашааныхаа эргэн тойронд шөнөөр ирвэс харагдаж эхэлжээ. Тус айл хоёр бух, нэг үхэртэй. Тиймээс өөрсдийгөө болон малаа зэрлэг ирвэсээс хол хамгаалахыг хүссэн ч ирвэс тэдэн рүү дайраагүй талаар гэрийн эзэд ярьсан байдаг. Түүний хэлснээр тус айлын малын хашаа руу орж хоёр бухыг өнгөрч үнээ рүү ойртоход үнээ нь ч тосож очиж уулзжээ. Ингээд үнээ ирвэсийг долоож, ирвэс түүнтэй тоглож, налж хэвтэж байсан. Тэд аль хэдийнээ бие биеэ таньдаг санагдсан” гэжээ.

Ингээд 2002 оны аравдугаар сарын 8-нас 2002 оны аравдугаар сарын 22 хүртэл шөнө бүр 21.30 цагаас оройн 23.00 цаг хүртэл ирвэс тэдний хашаанд ирж үхэртэй уулздаг байжээ. Мөн заримдаа ирэхгүй хэсэг алга болдог байсан бөгөөд тэр жилийн арваннэгдүгээр сарын 4-нөөс 2002 оны арваннэгдүгээр сарын 29 хүртэл найз үнээтэйгээ ирж уулзсан байна. Харамсалтай нь ирвэс хамгийн сүүлд 2003 оны 3-р сарын эхний долоо хоногт найзтайгаа уулзахаар ирж байсан бөгөөд үүний дараа гэр бүлийнхэн нь ирвэсийг өөрсдийнхөө өмч дээр дахин хэзээ ч хараагүй аж.

Эл хугацаанд ирвэс, үхэртэй ирж уулзахдаа хамт алхаж, бие биеийнхээ толгойг долоож, налж хэвтдэг байжээ. Ирвэс анх үхэртэй хэрхэн харьцсаныг хэн ч мэдэхгүй ч ирвэс үнээ рүү хэзээ ч түрэмгийлэл үзүүлж байгаагүй.

Эх сурвалж: CNN

ФОТО: