Австрали улсад "Монголд тавтай морил" арга хэмжээ болжээ

Австрали улсад "Монголд тавтай морил" арга хэмжээ болжээ

Монгол Улсаас Австрали улсад суугаа ЭСЯ-наас “Welcome to Mongolia” соёлын арга хэмжээг энэ сарын 17-ны өдөр тус улсын Канберра хотын “Парк Хаяат” зочид буудалд зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд Австралийн Гадаад харилцаа, худалдааны яам, Дотоод хэргийн яам, Хил хамгаалах газар, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, хувийн хэвшил болон Канберра дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл зэрэг нийт 200 гаруй зочин оролцсон байна.