ВИДЕО: Италид аадар бороо орж Имола хотод үер буусан тул "Формула-1" уралдааныг цуцалжээ

ВИДЕО: Италид аадар бороо орж Имола хотод үер буусан тул "Формула-1" уралдааныг цуцалжээ

Италийн Имола хотод аадар бороо орсны улмаас үер буусан байна. Энэ талаар Италийн Иргэний хамгаалалтын сайд Нелло Мусумечиг хийсэн мэдээлэлдээ, “Эмилиа-Романья мужид үерийн улмаас орон нутгийн 5 мянга орчим оршин суугч гэрэл цахилгаангүй болсон тул, эдгээр иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болоод байна” гэжээ.

Тус үерийн улмаас ойролцоогоор найман хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болсон байна. Мөн энэ сарын 19-21 өдрүүдэд зохион байгуулагдах байсан "Формула-1" автомашины уралдааныг цуцалсан байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө