"Утас чагнасан" хэрэгт Францын ерөнхийлөгч асан Н.Саркози буруутгагдаж 1 жил хоригдож, 2 жил цахим гав зүүх ял авчээ

"Утас чагнасан" хэрэгт Францын ерөнхийлөгч асан Н.Саркози буруутгагдаж 1 жил хоригдож, 2 жил цахим гав зүүх ял авчээ

Парисын давж заалдах шатны шүүх "2021 онд албан тушаалын хэргээр нэг жил шоронд хоригдож, хоёр жил тэнсэн харгалзах ял авсан Францын ерөнхийлөгч асан Н.Саркозид оноосон ял"-ыг хэвээр үлдээлээ гэж AFP агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр Парисын давж заалдах шатны шүүх "Францын ерөнхийлөгч асан Н.Саркозид "утас чагнасан хэрэгт" нь нэг жил хоригдож, хоёр жил тэнсэн харгалзах ял оноосон" анхан шатны шүүхийн шийдвэрийг хэлэлцээд хэвээр үлдээсэн байна. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу үлдсэн нэг жилийн хугацааг тэрээр гэртээ электрон бугуйвчтай ялаа эдлэх юм байна. 

Францын прокурорын байгууллагын мэдээлснээр, "Н.Саркози нь Азиберийн сонгуулийн кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлсэнтэй холбоотой нууц мэдээллийн хариуд Монакогийн вант улсад албан тушаал авахад нь туслахаа амласан" гэжээ.