"Орост шинэ хориг арга хэмжээ авахаа амласан"-аар "Их-7"-ын орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ

"Орост шинэ хориг арга хэмжээ авахаа амласан"-аар "Их-7"-ын орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ

"Их-7"-ын дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2023.05.19/ Японд эхэлж байна. Уулзалтад оролцогчид 1945 оны наймдугаар сард тус хотод атомын бөмбөгдөлтөд өртөн амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор Хирошимагийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилсноор эхэлсэн байна. 

"Их 7"-ын удирдагчид Хирошима хотыг сонгосон нь бэлгэдлийн чанартай бөгөөд энэхүү дээд хэмжээний уулзалт "энхийг сахиулах" сэдвийг онцолж байгаа. Түүнчлэн уулзалтын зочдыг хүлээн авч байгаа Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн төрөлх хот нь Хирошима ажээ. Мөн "Их-7"-ын удирдагчид Хирошимагийн дээд хэмжээний уулзалтаараа Украины эсрэг явуулж буй цэргийн түрэмгийллийн хариуд ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа амласнаар эхэлж байна. Сонирхуулахад, Францын Ерөнхийлөгч Э.Макрон Японд болж буй "Их-7" ын тус уулзалтад оролцоод буцахдаа манай улсад айлчлал хийх юм. 

Эх сурвалж: BBC

 

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө