ВИДЕО: V болон Jennie нарын Парист дахь болзоо олны шүүмжлэлд өртөв

ВИДЕО: V болон Jennie нарын Парист дахь болзоо олны шүүмжлэлд өртөв

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүн V болон BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie нар Парист болзож буй бичлэг цахим орчинд цацгагдаж шуугиан тарилаа.

Анх тэд Чэжү аралд хамт явж байсан үеийн зураг цахим орчинд цацагдсанаас хойш тэднийг болздог эсэх талаар таамаг дэвшүүлсээр байсан юм. Энэ удаагийн явдлаар хоёр од болздог гэдэг нь батлагдав бололтой. Учир нь тэдний араас Jennie-гийн менежер Alison болон V-гийн хоёр менежер дагаж явсан нь бичлэгт тод үлджээ. Тэгвэл эл асуудлаар Солонгосын хэвлэл мэдээллийнхэн хоёр одын харьяалагдах YG болон HYBE энтертаймэнт тодруулахад “Уран бүтээлчдийн хувийн амьдрал учраас бид ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй” гэжээ.

Харин тэдний шүтэн бишрэгчдийн хувьд энэ явдалд ихээхэн тааламжгүй хандаж байгаа юм. Учир нь шөнө дөлөөр тэд менежерүүдээ араасаа дагуулан, тухтай нь аргагүй алхаж байсан нь “зөвхөн өөрсдийгөө боддог, бусдыг тоодоггүй, ингэж хүн зовоож байхаар зүгээр л гэртээ болз” гэх мэт шүүмжлэл хүртсэн юм.

Т.Бямбажаргал

ВИДЕО:




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө