Японд болж буй "Их-7" уулзалт өнөөдөр дуусаж, Францын Ерөнхийлөгч Э.Макрон маргааш Монгол Улсад ирнэ

Японд болж буй "Их-7" уулзалт өнөөдөр дуусаж, Францын Ерөнхийлөгч Э.Макрон маргааш Монгол Улсад ирнэ

Францын Ерөнхийлөгч Э.Макрон маргааш, нөгөөдөр /2023.05.21-22/ манай улсад айлчлал хийнэ. Түүний айлчлал хоёр гүрний дунд орших Монгол Улсад өөр зам, өөр сонголт байгаа гэдгийг харуулна хэмээн Францын хэвлэл мэдээлж буй.

Мөн манай улсын хувьд ч өндөр ач холбогдол өгч, айлчлалын бэлтгэл ажлыг эртнээс бэлдэж байгаа. 

Тэгвэл өнөөдөр /2023.05.20/ Францын Ерөнхийлөгч Э.Макрон Японы Хирошима хотод болж буй “Их-7” ын орнуудын төрийн тэргүүний уулзалтад оролцож байна. Тус уулзалтаар дэлхийн энх тайван, Оросын эсрэг авах шинэ хориг арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа бөгөөд Украины Ерөнхийлөгч В.Зеленский биечлэн оролцоно гэх мэдээлэл байгаа юм. Харин “Их-7”-ын орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт өнөөдөр орой өндөрлөх бөгөөд Францын Ерөнхийлөгч Э.Макрон Японы Хирошима хотоос Монгол Улсад маргааш /2023.05.21/ өглөө ирнэ гэсэн мэдээлэл байна.