Г.Батхүү агсны дурсгалд зориулсан “Тэр 60 хүрэх байв” нэвтрүүлгийн зураг авалт дуусжээ

Г.Батхүү агсны дурсгалд зориулсан “Тэр 60 хүрэх байв” нэвтрүүлгийн зураг авалт дуусжээ

УИХ, Засгийн газрын гишүүн асан, Төр нийгмийн нарт зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд ороод учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад даруй 4 жил өнгөрчээ.

Түүний амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас одоог хүртэл үргэлжлүүлэн шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Харин тэрээр амь сэрүүн байсан бол өдгөө 63 насны босгыг алхах байжээ. Тодруулбал, тэрээр 1960 оны тавдугаар сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсон бөгөөд өчигдөр /2023.05.19/ Г.Батхүү агсны төрсөн өдөр тохиосон байна. Харин Г.Батхүү агсны дурсамж нэвтрүүлгийн зураг авалт саяхан дууссан ба “Тэр 60 хүрэх байв” нэвтрүүлэг NTV телевизээр тун удахгүй үзэгчдийн хүртээл болох ажээ.